Сайтад тавтай морил!
МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ВЭБ ЧУУЛГАН 
Энэхvv вэб сайт нь Монголын боловсролын салбарын байгууллага, хvмvvсийн  хамтын ажиллагааны мэдээллийн талбар болно. 
    
YНДСЭН ЦЭС
Нvvр хуудас
Мэдээ
Нийтлэл
Статистик тоо баримт
Хэлэлцvvлэг
Элсэлтийн журмууд
Хайлт
Сургуулиуд
Харилцах хаяг
Мэргэжлийн индэкс
Таны баннер




 

 

Шинэ ном
        
  “Монголчуудын Нvvдэл
    Суудлын товчоон” 
      Зохиогч: Баабар

banner.png, 1 kB
“Сан” дээд сургууль
“Сан” дээд сургуулийн оюутан элсүүлэх журам

Тус сургууль нь 2006-2007 оны хичээлийн жилд Банкны эдийн засаг-мэдээлэл зүй, Санхүү эдийн засаг-мэдээлэл зүй, Нягтлан бодох бүртгэл, татварын эдийн засаг-нягтлан бодох бүртгэл гэсэн 4 мэргэжлээр нийт 160 оюутан элсүүлэх бөгөөд БСШУ-ны сайдын 422-р тушаалд нийцүүлэн элсэлтийн үйл ажиллагааг 2 үе шаттай зохион байгуулна.

“Сан” дээд сургуулийн оюутан элсүүлэх журам
Тус сургууль нь 2006-2007 оны хичээлийн жилд Банкны эдийн засаг-мэдээлэл зүй, Санхүү эдийн засаг-мэдээлэл зүй, Нягтлан бодох бүртгэл, татварын эдийн засаг-нягтлан бодох бүртгэл гэсэн 4 мэргэжлээр нийт 160 оюутан элсүүлэх бөгөөд БСШУ-ны сайдын 422-р тушаалд нийцүүлэн элсэлтийн үйл ажиллагааг 2 үе шаттай зохион байгуулна.


Монгол-Оросын хамтарсан эдийн засгийн “САН” дээд сургуулийн захирлын зөвлөлийн 2006 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн хурлаар батлав


НЭГ. Ерөнхий үндэслэл


1.1 Сан дээд сургуулийн элсэлтийн шалгалтын комисс /ЭШК/ нь “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хууль, БСШУ-ны сайдын 422 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам” зэргийг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллана.
1.2 Сан дээд сургуулийн ЭШК Улаанбаатар хотын БГД-ийн нутаг дэвсгэр дэх өөрийн байрандаа болон хөдөө орон нутаг дах итгэмжлэгдсэн бие төлөөлөгчөөр дамжуулан элсэгчдийн хүсэлтийг хүлээн авөх, бүртгэх, элсүүлэх ажлыг хоёр үе шаттайгаар зохион байгуулна.
1.3 Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан оюутны хяналтын тоонд нийцүүлэн өөрийн байгууллагын нөөц хүчин чадалд тохируулан сургалт явуулах тусгай зөвшөөрөлд заагдсан мэргэжлүүдийн дагуу оюутан элсүүлнэ.
1.4 Энэхүү журам болон элсэлт авах мэргэжил, шалгалтын хөтөлбөр, элсэлтийн ажлын зохион байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг Сан дээд сургуулийн WWW.SAN.MN болон БСШУЯ-ны WWW.EDUCATION.MN портал сайтад байрлуулна.


ХОЁР. Элсэгчдэд тавих нийтлэг шаардлага


2.1 Сан дээд сургуульд элсэгч нь бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой байх
2.2 Элсэгч нь ерөнхий шалгалт /ЕШ/ өгч тус сургуульд элсэх болзлыг хангасан байх
2.3 Элсэгч тухайн бүлгээр хоёр шалгалт өгөх бөгөөд 70:30 хувийн харьцаагаар үнэлнэ.
2.4 Зарим мэргэжлийн онцлогоос хамаарч авьяас чадварыг илрүүлэх шалгалт, эссэ, ярилцлагын хэлбэрээр авч болно.


ГУРАВ. Хүсэлтийг хүлээж авах


3.1 Сан дээд сургуульд элсэх хүсэлтийг /БСШУЯ-ны “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ын 11-д заасан холбогдох материалын хамт/ эхний ЕШ өгсөн өдрөөс хойш биеэр болон дараах шуудангийн хаяг, утас факсаар хүлээж авна.
Баянгол дүүрэг 17-р хороо Сан дээд сургууль
Харилцах утас: 300346, 99191199
Факс: 976-11-300346
И-мэйл: WWW.SAN.MN,
3.2 Элсэхийг хүсэгч нь өргөдөл бичих шаардлагатай бөгөөд ЕШ-ыг ямар хичээлээр хэдэн оноотой өгснөө, ямар мэргэжлээр суралцах зэргээ тодорхой бичиж гарын үсэг зурж баталгаажуулан холбогдох утсыг бичсэн байна.


ДӨРӨВ. Оюутан элсүүлэх шалгаруулалт


4.1 Сан дээд сургуульд ЕШ-ын оноог баримтлан оюутан элсүүлэх бөгөөд зарим ангид хяналтын тоонд хүрээгүй тохиолдолд нэмэлт шалгалт авна.
4.2 ЭШК-ын гол зорилго нь шалгуулагчдын суралцах чадвар, мэдлэгийн түвшин, авьяас чадварыг бодитойгоор үнэлж тухайн мэргэжлээр цаашид амжилттай суралцах боломжтой элсэгчдийг шалгаруулан элсүүлэхэд оршино.
4.3 Сүүлийн шатны ЕШ-ын дүн гарсан болон бүрэн дунд боловсролын үнэмлэх гардан авсанаас хойш 7-14 хоногт багтаан ЭШК шалгаруулалтын хийж хариуг мэдээлнэ.
4.4 Шалгуулагчийг үнэлэхдээ
· Ерөнхий шалгалтын оноо
· Ерөнхий боловсролын шалгалтын голч дүн
· Сургуулиас ирүүлсэн суралцагчийн тодорхойлолт зэрэг болно.


ТАВ. Оюутан элсүүлэхтэй холбогдсон маргаан шийдвэрлэх


5.1 Шалгалтын явцад энэхүү журмыг зөрчсөн асуудал гарвал элсэгч нь өөрийн санал бодлыг ЭШК-д тавина.
5.2 Маргаан үүсгэгч нь энэхүү журмын 2-т заасныг бүрэн биелүүлсэн тохиолдолд шалгаж шийдвэрлэнэ.


ЗУРГАА. Хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлэх

6.1 Сан дээд сургуульд элсэлтийн шалгалт өгөхийг хүссэн иргэн суралцах мэргэжлээрээ улсын болон олон улсын чанартай уралдаан болон олимпиадад түрүүлсэн, онцгой амжилт гаргасныг нотлох баримт бичиг байгаа тохиолдолд тухайн мэргэжлийн шалгалтаас чөлөөлж шууд элсүүлэх
6.2 Гадаадад бүрэн дунд буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн монгол улсын иргэн болон гадаадын иргэд энэхүү журмын 7-д заасан бичиг баримтыг бүрдүүлэн элсэлтийн шалгалтанд орохдоо өөрийн эзэмшсэн боловсролын агуулгаар шалгалт өгч болно.


ДОЛОО. Элсэгчдийг бүртгэх

7.1 Шалгалтын дүнгээр элсэх болзол хангаж БСШУЯ-наас олгосон хяналтын тоонд багтсан элсэгчдийг 2006.08.15-30-ны хооронд Сан дээд сургууль дээр бүртгэж суралцах эрхийн бичиг олгоно.
7.2 Элсэгчид бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай.
· Бүрэн дунд боловсролын үнэмлэх
· ЕШ-ын дүнгийн тодорхойлолт
· Сурагчийн хувийн хэрэг
· Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар
· 3*4 хэмжээтэй 4 хувь цээж зураг
· сургалтын төлбөр төлсөн баримт /төрийн сангийн зээл, тусламж, төрийн албан хаагчийн зардлаар суралцах бол холбогдох бичиг баримт/ зэрэг болно.


ХАВСРАЛТ

Сан дээд сургуульд 2006-2007 оны хичээлийн жилд элсэлт авах мэргэжлүүд:


Д/Д
Индекс
Мэргэжлийн нэр
Сургалтын хэлбэр
Суралцагчдын тоо
Элсэгчдийн боловсролын түвшин
1
D310700
Банкны ЭЗ-мэдээлэл зүй
Өдөр
40
Бүрэн дунд
2
D310800
Санхүү ЭЗ-мэдээлэл зүй
Өдөр
40
Бүрэн дунд
3
D342800
НББ
Өдөр
40
Бүрэн дунд
4
D342900
Татварын ЭЗ-НББ
Өдөр
40
Бүрэн дунд
5
Е340100
Бизнесийн менежмент
Өдөр
40
Бакалавр


Д/д
Оюутан элсүүлэх аймгийн нэрс
Элсэлтийн тоо
Банк
Санхүү
НББ
Татвар
1
Архангай
5
1
1
1
2
2
Баян-Өлгий
4
1
1
1
1
3
Баянхонгор
20
5
5
5
5
4
Булган
5
1
1
2
1
5
Говь-Алтай
5
1
1
1
1
6
Говьсүмбэр
5
2
2
1
1
7
Дархан-Уул
7
2
2
2
1
8
Дорноговь
5
1
1
1
2
9
Дундговь
5
1
1
2
1
10
Дорнод
5
1
1
1
1
11
Завхан
5
2
2
1
1
12
Өвөрхангай
10
2
2
3
3
13
Өмнөговь
5
1
1
1
2
14
Сүхбаатар
5
1
1
2
1
15
Сэлэнгэ
5
2
2
1
1
16
Улаанбаатар
10
2
2
2
3
17
Увс
20
5
5
5
5
18
Ховд
5
1
1
1
1
19
Хөвсгөл
5
2
2
1
1
20
Хэнтий
12
3
3
3
3
21
Эрдэнэт
12
3
3
3
3
Бүгд
160
40
40
40
40
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. 2005-2006 он. Education.mn хєгжvvлэгч Датаком ХХК
hit counter code