Батлав: Куон У Мүн MIU Олон Улсын Дээд Сургуулийн Захирал 2007.01.25
“Эм АЙ Ю” Олон Улсын Дээд Сургуульд 2007-2008 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журам
“Эм Ай Ю” Олон Улсын Дээд Сургуулийн 2006-2007 оны хичээлийн жилд бакалаврын зэрэг олгох сургалтанд оюутан элсүүлэхэд БСШУЯ-наас /2005/422/ баталсан “ Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам” болон энэхүү журамыг баримтална.
Нэг. Ерөнхий зохион байгуулалт
1. Оюутан элсүүлэх ажлыг хоёр үе шаттай зохион байгуулна. Ерөнхий шалгалт буюу эхний шатанд: “Эм Ай Ю”-д элсэх хүсэлтэй иргэн энэхүү журмын 3.2-т заасан Ерөнхий шалгалт /ЕШ/ өгсөн байх ба 2.3-т заасан болзлыг хангасан байна. Нэмэлт шалгалт буюу хоёр дахь шатанд: ЕШ өгч, энэхүү журамын 2.3-т заасан болзлыг хангасан иргэнээс 2007 оны 07 сарын 05-ны өдөр БСШУЯ-ны 2006.03.02-ны 3/775 тоот зөвшөөрөлд үндэслэн нэмэлт шалгалт болох Англи хэлний эссэ ба аман шалгалтыг өөрийн сургуулийн байранд авна.
Хоёр.Элсэгчдэд тавих шаардлага
2.1. “Эм Ай Ю”-н элсэгч нь бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн байна. 2.2. Элсэгч нь ямар хичээлийн ЕШ өгсөн байхыг 3.2-т заав. 2.3. ЕШ-д авбал зохих нийт онооны 75% ба түүнээс дээш оноо авсан элсэгчийг “Эм Ай Ю”-д нэмэлт шалгалт өгөх болзлыг хангасан гэж үзнэ. 2.4.Нэмэлт шалгалт өгөх элсэгч доорх материалыг бүрдүүлж тус сургуулиас зохион байгуулах нэмэлт шалгалтанд бүртгүүлнэ.
- Ерөнхийшалгалтынбатламж
- Бүрэн Дунд Боловсролын Гэрчилгээ
- ИргэнийҮнэмлэх
- 3х4 хэмжээний гэрэл зураг 2 хувь
- Бүртгэлийн хураамж 5000 төгрөг
2.5 Нэмэлт шалгалтын бүртгэлийг 2007 оны 06 сарын 25-с 2007 оны 07 сарын 03-г хүртэл өөрийн байранд хийнэ.
Гурав. Оюутан элсүүлэх шалгаруулалт
3.1. 1-р шат: Шалгуулагчид элсэн суралцах мэрэгжлээс хамаарч доорх ЕШ-г өгсөн байна.
№ | Тэнхим | Ерөнхий шалгалт-1 | Ерөнхий шалгалт-2 | 1 | Олон Улсын Бизнес Менежмент | Англи хэл | Нийгэм | 2 | Мэдээлэл Технологи | Англи хэл | Математик | 3 | Биотехнологи | Математик | Хими эсвэл Биологи | 4 | Англи Хэл Заах Арга Зүйн | Англи хэл | Монгол хэл | 5 | Хувцас загвар | Англи хэл | * |
3.2. 2-р шат – Англи хэлний эссэ ба аман шалгалт: Шалгалтыг 2007 оны 07 сарын 05 өдөр өөрийн байранд авна.
- Англи хэлний эссэ: Бичих сэдвийг тухайн өдөр мэдэгдэнэ.
- Англи хэлний аман шалгалт: Ёс суртахуун, харилцааны ур чадварын асуулт ярилцлага
Дөрөв. Дүнг нэгтгэн гаргах
4.1 Шалгаруулалтын нэгдсэн дүнг доорх хувьчилалаар нэгтгэн гаргана
№ | Тэнхим | Ерөнхий шалгалт -1 | Ерөнхий шалгалт-2 | Англи хэлний эссэ | Англи хэлний ярилцлага | 1 | ОУБМ | 20% | 20% | 50% | 10% | 2 | МТехнологи | 20% | 20% | 50% | 10% | 3 | Биотехнологи | 20% | 30% | 40% | 10% | 4 | АХЗАзүй | 20% | 15% | 50% | 15% | 5 | Хувцас загвар | 20% | Хар зураг-30% | 40% | 10% |
4.2 Нэгдсэн дүнгээс 75 хувь буюу түүнээс дээш хувь авсан элсэгчийг тус сургуулийн шалгаруулалтанд тэнцсэнд тооцно. 4.3 Шалгуулагчдын эцсийн оноо тэнцсэн тохиолдолд 10-р ангийн шалгалтын суурь хичээлийн дүнг харгалзан үзнэ. 4.4 Тухайн жилд элсэгчдийн тоо хяналтын тоонд хүрээгүй тохиолдолд дахин шалгаруулалт явуулах асуудлыг комисс шийдвэрлэх ба уг шалгалт нь эхний шалгалтын зарчмаар явагдана. 4.5 Гадаад оюутан элсүүлэх журамыг тусгайлан боловсруулж мөрдөнө. Гадаад элсэгчдийн тоог нийт элсэгчдийн 40-с дээш хувь байхаар элсүүлнэ.
Тав.Бүртгэх
5.1 Элсэлтийн шалгуур болзол хангасан элсэгчид сургалтын төлбөрийн тухайн жилийн тооцоог бүрэн хийсэн тохиолдолд суралцах эрхийн бичгийг олгоно. 5.2 Сургалтын төлбөрийг бэлнээр болон дансаар шилжүүлж болно. 5.3 Эрхийг бичиг авсан элсэгчид 2007 оны 08-р сарын 20-27-нд сургууль дээр бүртгүүлсэн бол оюутнаар элсүүлэн захиралын тушаал гаргана. 5.4 Суралцах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд бүртгүүлж суралцах гэрээ байгуулаагүй бол гэрээ байгуулахаас татгалзсан гэж үзэж эрхийн бичгийг хүчингүйд тооцно.
Зургаа. Маргаан шийдвэрлэх
6.1 Элсэлттэй холбоотой аливаа маргааныг элсэлтийн комисс эцслэн шийдвэрлэнэ. |