Сайтад тавтай морил!
МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ВЭБ ЧУУЛГАН 
Энэхvv вэб сайт нь Монголын боловсролын салбарын байгууллага, хvмvvсийн  хамтын ажиллагааны мэдээллийн талбар болно. 
    
YНДСЭН ЦЭС
Нvvр хуудас
Мэдээ
Нийтлэл
Статистик тоо баримт
Хэлэлцvvлэг
Элсэлтийн журмууд
Хайлт
Сургуулиуд
Харилцах хаяг
Мэргэжлийн индэкс
Таны баннер




 

 

Шинэ ном
        
  “Монголчуудын Нvvдэл
    Суудлын товчоон” 
      Зохиогч: Баабар

banner.png, 1 kB
ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ЗVЙЛ

1.   Ємчийн бvх хэлбэрийн их сургууль, дээд сургууль, коллеж (цаашид “дээд боловсролын байгууллага” гэх) –д оюутан элсvvлэхэд энэхvv vлгэрчилсэн журмыг баримтлана.
      Тайлбар: Шашны боловсрол эзэмшvvлэх сургалтын байгууллагад энэхvv журам хамаарахгvй.

2.      Дээд боловсролын байгууллагууд энэхvv vлгэрчилсэн журамд нийцvvлэн оюутан элсvvлэх єєрсдийн журмаа боловсруулж, захирлын тушаалаар батлан мєрдvvлнэ.

Т У Ш А А Л

2005 оны 12 дугаар сарын 23                    Дугаар 422

Журам батлах тухай

            “Дээд боловсролын тухай” хуулийн 7 дугаар зvйлийн 7.3 дахь хэсгийг vндэслэн ТУШААХ нь:

            1.”Оюутан элсvvлэх vлгэрчилсэн журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
            2.Энэхvv тушаалаар баталсан .”Оюутан элсvvлэх vлгэрчилсэн журам”-д нийцvvлэн оюутан элсvvлэх журмаа 2006 оны 1 дvгээр сарын 15-ны єдєрт багтаан баталж, мєрдєн ажиллахыг их сургууль, дээд сургууль, коллежийн захирал нарт даалгасугай.
            3.Энэхvv тушаал батлагдсантай холбогдуулан Гэгээрлийн сайдын 1999 оны 16 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн сургуулийн элсэлтийн vлгэрчилсэн журам” –ыг хvчингvй болсонд тооцсугай.
            4.Энэхvv тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Боловсролын газар (Р.Бат-Эрдэнэ), Мэргэжлийн боловсролын хэлтэс (Д.Баяр)-т vvрэг болгосугай.

                                        САЙД                                                             П.ЦАГААН
                                                



Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 422 дугаар тушаалын хавсралт
                    
                      ОЮУТАН ЭЛСVVЛЭХ  VЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ
                                  
                                                         
НЭГ. НИЙТЛЭГ ЗVЙЛ

1.   Ємчийн бvх хэлбэрийн их сургууль, дээд сургууль, коллеж (цаашид “дээд боловсролын байгууллага” гэх) –д оюутан элсvvлэхэд энэхvv vлгэрчилсэн журмыг баримтлана.
      Тайлбар: Шашны боловсрол эзэмшvvлэх сургалтын байгууллагад энэхvv журам хамаарахгvй.

2.      Дээд боловсролын байгууллагууд энэхvv vлгэрчилсэн журамд нийцvvлэн оюутан элсvvлэх єєрсдийн журмаа боловсруулж, захирлын тушаалаар батлан мєрдvvлнэ.

3.      Оюутан элсvvлэх ажлыг зохион байгуулж буй дээд боловсролын байгууллага,  комисс vйл ажиллагаандаа “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хуулиуд, байгууллагынхаа дvрэм, энэхvv vлгэрчилсэн журам болон холбогдох бусад албан ёсны баримт бичгийг удирдлага болгоно.

4.      Оюутан элсvvлэх vйл ажиллагааг зохион байгуулж буй этгээд элсэлтийн vйл ажиллагааны ил тод байдлыг хангах vvрэгтэй.

5.      Оюутан элсvvлэх ажлын гол зорилго нь шалгуулагчдын сурах чадвар, мэдлэгийн тєвшин, авъяасыг бодитойгоор vнэлж, цаашид амжилттай суралцах чадвартай хvмvvсийг шалгаруулан  элсvvлэхэд оршино.

6.      Байгууллагын нєєц, хvчин чадал        болон сургалтын ажил эрхлэх  тусгай шаардлагыг хангасан байдлыг харгалзан дээд боловсролын байгууллагад тухайн хичээлийн жилд єдрийн ангид элсvvлэх оюутны хяналтын тоог боловсролын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага тогтооно.

6.1.Тєрийн ємчийн дээд боловсролын  байгууллагад нийслэл болон аймгуудаас оюутан элсvvлэх хяналтын тоог  боловсролын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага тогтооно.

7.      Дээд боловсролын байгууллага нь сургалтын явцад оюутан мэргэжлийн чиглэлээ сонгон мэргэших боломж, журмын талаар бvрэн дvvрэн мэдээллээр шалгуулагчдыг эхнээс нь хангах vvрэгтэй.

8.      Дээд боловсролын байгууллага нь оюутан элсvvлэх хяналтын тоо, иргэн сургууль, мэргэжлээ сонгоход шаардлагатай мэдээллийг сургуулийнхаа вэб хуудас болон education.mn порталд байрлуулж ил тод байдлыг хангана.

9.      Оюутан элсvvлэх ажлыг хоёр vе шаттай зохион байгуулна. Шалгуулагч энэхvv журмын 10.-д заасан ерєнхий шалгалтыг  эхний шатанд єгнє. Ерєнхий шалгалт єгч, зохих болзлыг ханган єєрт хандсан иргэдийн єргєдлийг дээд боловсролын сургалтын байгууллага хvлээн авч, єєрийн тогтоосон шалгуураар эцсийн шалгаруулалт хийхэд хоёр дахь шатны зорилго оршино.
            
                                                ХОЁР. ЕРЄНХИЙ ШАЛГАЛТ

10. Дээд боловсролын байгууллагад элсэх хvсэлтэй ерєнхий боловсролын дунд сургуулийн тєгсєх ангийн сурагч болон бvрэн дунд боловсролтой иргэн боловсролын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагаас эрх олгосон хєндлєнгийн байгууллагаас авах элсэгчдийн сурах ерєнхий чадвар, мэдлэгийн тєвшин тогтоох зорилго бvхий Ерєнхий шалгалт (ЕШ) заавал єгнє.
ЕШ  нь монгол хэл, математик, нийгмийн ухаан (Нийгмийн тухай мэдлэг, Монгол Улсын тvvх), гадаад хэл (англи хэл, орос хэл), хими, физик, биологи, газарзvйн хичээлийн агуулгад vндэслэн бэлтгэсэн тестийн хэлбэртэй байна.

10.1.Дээд боловсролтой иргэн  хоёр дахь дээд боловсрол эзэмших хvсэлтэй бол холбогдох дээд боловсролын байгууллагын тогтоосон журмын дагуу элсэнэ.

11. Дээд боловсролын байгууллага нь сургалтын чиглэл бvрээр энэхvv журмын 10-д заасан шалгалтаас алийг нь элсэлтэд тооцохоо урьдчилж тогтоон нийтэд мэдэгдэнэ. Ийнхvv тооцох шалгалтын тоо 2-оос ихгvй байна.

12. ЕШ-ыг хичээлийн жилд 2 -оос доошгvй удаа зохион байгуулна. ЕШ авах хугацааг энэхvv журмын 13-д заасны дагуу гэрээ байгуулсан этгээд тогтооно. ЕШ-ыг дээд боловсрол эзэмших хvсэлтэй иргэн єгєх бєгєєд энэхvv хугацааг харгалзан хэзээ єгєхєє иргэн єєрєє сонгоно.

ГУРАВ. ЕРЄНХИЙ ШАЛГАЛТ  АВАХ 
БАЙГУУЛЛАГА
          
13. ЕШ зохион байгуулах байгууллагыг боловсролын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага сонгон гэрээ байгуулна. Энэхvv байгуулага нь улсын хэмжээнд шалгалт зохион байгуулж байсан туршлагатай, ерєнхий шалгалтыг бусдын нєлєєнд авталгvй, шинжлэх ухаааны vндэстэй, бодитойгоор зохион байгуулах чадвартай байна.

14. ЕШ зохион байгуулах эрх бvхий этгээд дараах эрх, vvрэг хvлээнэ:

-ЕШ-ын агуулга, сэдэв зохиох арга зvйг боловсруулах;
-ЕШ -ын бvрэлдэхvvн хэсэг бvрт тавих шаардлага, онооны хэмжээ, дvгнэх журмыг олон улсын хандлагад нийцvvлэн тодорхойлох, мєрдєх;
-ЕШ-д орох хvсэлтийг хvлээн авах, ЕШ авахад баримтлах хэм хэмжээг нарийвчлан тодорхойлох;
-Шалгалтын дvнд анализ хийх, стандартчлагдсан тестийн сан бvрдvvлэх;
-ЕШ зохион байгуулах, авахад оролцох этгээдvvдийн эрх vvргийг нарийвчлан тодорхойлох;
-ЕШ -ын материал бэлтгэх, хувилах, хvргvvлэх, нууцлалыг хадгалах;
-ЕШ -тай холбоотой мэдээллийг улсын хэмжээнд нэгтгэн, мэдээллийн электрон сан бvрдvvлэх;
-ЕШ -д авсан оноог холбогдох иргэн, сургалтын байгууллагад мэдэгдэх арга, хэлбэрийг тодорхойлох;
-ЕШ єгєх хvмvvсийг шаардлагатай мэдээллээр хvртээмжтэй, жигд хангах;
-Шалгуулагчдын дvнгийн мэдээллийн сан бvрдvvлэх;
-Шалгуулагчдаас авах хураамжийн  хэмжээг тогтоох.
15. Энэхvv журмын 13-д дурдсан байгууллагаас эрх олгосон этгээд орон нутагт ерєнхий шалгалт єгєх хvмvvсийг бvртгэнэ. Зохих боломж бvрдсэн нєхцєлд иргэн мэдээллийн технологийн орчин vеийн хэрэгслийг ашиглан интернэтээр бvртгvvлж болно.

                                    ДЄРЄВ.ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА

16. Дээд боловсрол эзэмшvvлэх мэргэжлээр бvрэн дунд буюу тvvнээс дээш боловсролтой хvмvvсийг элсvvлнэ.
17. Энэхvv журмын 11-д заасны дагуу зарласан ЕШ –д vзvvлсэн дvнг тооцох талаар тухайн дээд боловсролын байгууллагын тавьсан шаардлагыг хангана. 
18. Дээд боловсролын байгууллага шалгуулагчийн авъяас чадварыг онцгойлон vзэж тусгай нєхцєлєєр элсvvлэхээр нийтлэг байдлаар шийдвэрлэсэн бол уг нєхцєлийг мєрдєнє.
19. Дээд боловсролын байгууллага сургалтын онцлог, тухайн чиглэлээр суралцах сонирхол, авьяас, бэлтгэл сайтай залуучуудыг элсvvлэх зорилгоор дээд боловсролын байгууллагаас тавьсан шалгуурыг хангана.


                                  ТАВ.ОЮУТАН ЭЛСVVЛЭХ ШАЛГАРУУЛАЛТ

20. Дээд боловсролын байгууллага ЕШ-д орсон хvмvvсээс оюутан элсvvлэх ажлыг зохион байгуулна.

21. Дээд боловсролын байгууллага нь шалгуулагчдыг шалгаруулан оюутнаар элсvvлэхэд баримтлах дэгийг бие даан тодорхойлно. Дээд боловсролын байгууллага шалгуулагчийн ЕШ-ын оноог vндэслэн элсvvлж болно. Дээд боловсролын байгууллага ЕШ-ын онооноос гадна харгалзах єєрийн шалгуур (бvрэн дунд боловсролын vнэмлэхийн дvн, багш нарын тодорхойлолт, эссэ, авъяас чадварын шалгалт, ярилцлага)-ыг тодорхойлон мєрдєж болно. Шалгуулагч мэдлэг шалгах шалгалт нэмж єгєх, уг шалгалтын дvнг  харгалзах шаардлагыг энэхvv шалгуурт тусгаж болохгvй.

22. Дээд боловсролын байгууллага биеийн тамир, урлаг зэрэг тодорхой авъяас шаардах мэргэжлээр элсэх хvмvvсээс авъяас  чадварын шалгалт авч болно. Ийм шалгалт авах хугацаа, шалгалт авах газар, шалгалт авах журмыг тухайн дээд боловсролын байгууллага тодорхойлно.

                              ЗУРГАА. ЄРГЄДЄЛ ХVЛЭЭН АВАХ

23. Дээд боловсролын байгуулагад элсэх хvсэлтэй бvх хvн зохих загварын єргєдєл, тухайн байгууллагаас шаардсан материалыг тогтоосон хугацаанд тухайн байгууллагад ирvvлнэ. Єргєдєл хvлээн авах эцсийн хугацааг 7 дугаар сарын 1-ний єдрєєс ємнє байхаар єєрснєє тогтооно. Зохих боломж бvрдсэн нєхцєлд иргэн мэдээллийн технологийн орчин vеийн хэрэгслийг ашиглан интернэтээр бvртгvvлж болно.

24. Энэхvv журмын 6.1., 6.2.-д  заасан байгууллагад аймгаас оюутан элсvvлэх хуваарь дээр уг аймагт оршин суугаа иргэн  єрсєлдєх эрхтэй.

25. Дээд боловсролын байгууллага нь шалгуулагч єєрийн суралцах бэлтгэл (сурлага), авъяас чадвар, туршлага, хувийн чанар, гэр бvл сургуулийнхаа тухай илэрхийлсэн эссе бичиж ирvvлэх нєхцєл тавьж болно.

26. Дээд боловсролын байгууллага оюутан элсvvлэх журам, тухайн жилд оюутан элсvvлэх чиглэлvvд, хяналтын тоо, сургалтын тєлбєрийн хэмжээ, элсэлтийн шалгалтын хєтєлбєр (агуулга) зэргийг жил бvрийн 2 дугаар сард багтаан нийтэд зарлана.

                        ДОЛОО.ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ОЮУТАН
                            ЭЛСVVЛЭХ ЖУРАМД ТАВИХ ШААРДЛАГА
             
27.       Дээд боловсролын байгууллагууд оюутан элсvvлэх журамдаа доорх зvйлийг заавал тусгасан байвал зохино. Vvнд:

   27.1. Элсэгчдэд тавих нийтлэг болон онцлог шаардлагууд;
27.2.Оршин байгаа газраасаа єєр аймаг, хотоос оюутан хэрхэн элсvvлэх;
   27.3. Элсэх хvсэлтэй хvмvvсийн єргєдєл хvлээн авч шийдвэрлэх, хариу мэдэгдэх журам, бvрдvvлэх материал, энэхvv журмын 27- заасны дагуу эссе бичvvлэх бол тvvнд тавих шаардлага;
   27.4.Шалгуулагч заавал єгєх ЕШ, ЕШ-аас гадна нэмэлт авъяас чадварын шалгалт авах бол хэзээ хаана ямар шалгалт авах, шалгалтын хэлбэр, агуулга, бvтэц, хугацаа, дvгнэх журам;
   27.5.ЕШ-д авсан байх босго оноо, хєнгєлєлттэй нєхцлєєр элсvvлэх бол болзол, бvрдvvлэх нэмэлт материал;
   27.6.Оюутан элсvvлэх мэргэжлийн чиглэлvvд, сургалтын хэлбэр, ямар шалгалт єгєх, элсэгчдийг шалгаруулах зарчим;
   27.7.Ямар мэргэжлvvдийг нэг бvлэгт хамруулах, мэргэжил сонгуулах, тэнцсэн шалгуулагчдыг оюутнаар элсvvлэх журам;
   27.8.Бvрэлдэхvvний болон харьяаллын ерєнхий боловсролын сургуулийн ахлах сургуулийг тухайн онд тєгсєгчдєєс элсvvлэх журам;
   27.9.Урьд нь дээд боловсрол эзэмшсэн хvнийг хэрхэн элсvvлэх журам, мэргэжлийн шаталсан сургалтаар дэвшин сургах журам;
   27.10.Гадаадын оюутан элсvvлэх журам;
   27.11.Оюутан элсvvлэхтэй холбогдсон маргаан шийдвэрлэх журам;
   27.12.Элсэлтийн шалгалтын комисс, тvvний эрх, vvрэг ;
   27.13.Сургалтын тєлбєр, тvvнийг тєлєх журам; 
   27.14.Тэнцсэн шалгуулагч хичээлийн жил эхлэхэд сургуульдаа бvртгvvлэх хугацаа, бvртгvvлэхэд тавих нийтлэг шаардлага.

                                                            оооОооо

© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. 2005-2006 он. Education.mn хєгжvvлэгч Датаком ХХК
hit counter code